Эрүүл мэндийн сайд БНХАУ-ын талд вакцин авах хүсэлт илгээжээ
Ерөнхийлөгч Х.Бaттулгa өнгөрсөн хоёрдугaaр сaрд БНХaУ-д хийсэн aйлчлaлын үеэр Монгол Улс БНХaУ-д 30,000 толгой хониор хaндив өргөж буйг мэдэгдсэн. Тэгвэл Хятaдын тaлaaс эдгээр хонийг aмьдaaр нь aвaх хүсэлт тaвьсaн бөгөөд үүн дaгуу мaнaй тaлaaс тодорхой хувaaрийн дaгуу хэсэгчлэн хувaaж шилжүүлэн өгөхөөр болжээ.
Энэ талаар “Ерөнхийлөгч Хятадын ажлын айлчлал хийж ирсний дараа бид Хятадын талтай зөвшилцсөн. 30 мянган толгой хонийг хүлээлгэн өгөх ажлыг халдварт өвчний нөхцөл байдал намжсаны дараа мөн мал тарга авсны дараа зохион байгуулахаар тохиролцсон. Одоо бид 30 мянган толгой хонийг цуглуулах, хорио цээрийн дэглэмийг хангуулах ажлыг хийж байна. Хүнс хөдөө аж ахуйн сайд өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудлыг танилцуулсан. Болж өгвөл есдүгээр сард багтаан эхний ээлжийн хонийг шилжүүлнэ хэмээн төлөвлөж байна. Хятадын талаас тавьсан санал хүсэлтийн дагуу мөн 30 мянган толгой хонийг амьдаар нь хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Тодорхой хуваарийн дагуу шилжүүлэн өгнө” гэж Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Батцэцэг хэллээ.