Эх сурвалж: Erennews.mn
3ах зээлд 800 төгрөгийн ханштай амны хаалтыг 1000 төгрөгөөр оёулдаг байжээ
Ковид-19 цар тахал дэлхий нийтэд “гаарсан “биш монголчуудын эрх мэдэлтэйд ашиг хонжоо олгож, энгийн иргэдийг хөлдөө чирсээр байна. УИХ-ын сонгуулийн өмнө Шадар сайдаар ажиллаж байсан Ө.Энхтүвшин Улсын онцгой комиссыг тэргүүлж байсан. Гэтэл мань хүн олон нийтийн сэтгэлийн хандивыг ёстой л гарын салаагаар урсгажээ.
Өнгөрөгч долоо хоногт Улсын онцгой комиссын хандивын зарцуулалтын хөрөнгийг олон нийтэд ил болгосон. Гэтэл тухайн үеийн Шадар сайд Ө.Энхтүвшин “Бөртэ” ХХК, ШШГЕГ болон ХХЕГ-ын оёдлын үйлдвэрүүдэд 85 мянган ширхэг амны хаалт оёулах захиалга бүхий тушаалыг 2020 оны гуравдугаар сарын 6-ны өдөр гаргажээ. Ингэхдээ төлбөрт 85 сая төгрөг зарцуулсан байгаа юм. Товчхондоо, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд нэг ширхэг амны хаалтыг 1000 төгрөгөөр оёсон гэсэн үг. Гэтэл тухайн үед даавуун амны хаалтыг жижиг оёдлын цех, үйлдвэрүүд 400-500 оёж, 800-1000 төгрөгөөр борлуулж байсан гээд бодохоор хандивын мөнгө юунд хэрхэн зарцуулагдаж байсан нь илэрхий харагдах биз ээ. Хэдий амны хаалт нэн шаардлагатай байсан ч гэлээ нэг ширхэгийг ижил төстэй байгууллагууд хямд өртгөөр оёж, нийлүүлж болж байхад Шадар сайдын тушаалаар оёж буй төрийн өмчит үйлдвэрүүд зах зээлийн ханшнаас хэт өндрөөр үнэлсэн гэсэн үг.
Мөн олон нийтийг нэг дор цуглуулахгүй хэмээн олон улсын эмэгтэйчүүдийн баярын үеэр урлагийн аливаа тоглолтуудыг зохион байгуулаагүй. Тиймээс ч “Хурд” хамтлаг цахимаар “Буцааж нэхэхгүй хайр” тоглолтоо олон нийтэд сонирхуулсан. Мэдээж тоглолтын үеэр хандивын аяныг зохион байгуулж, дараа нь буюу гуравдугаар сарын 15-нд иргэдээс цугларсан мөнгөн хандив хэмээн 284 сая төгрөгийг Улсын онцгой комисст албан ёсоор хүлээлгэн өгч байсан. Тэгсэн хэрнээ “Хурд” хамтлагийн хүсэлтээр Шадар сайдын дөрөвдүгээр сарын 03-ны өдрийн тушаалаар тоглолтын зохион байгуулалтын зардалд 20 сая 400 мянган төгрөг төлсөн байгаа юм. Энэ тэгээд хандив уу. Эсвэл төр тоглолт зохион байгуулж, мөнгөн хөрөнгө босгодог болоо юу.
Гадаадад гацсан монголчуудаа МИАТ-ээр авч ирэхийн тулд тийзний үнийг нэмэгдүүлэн авч ирж байгаагийн дээр дотоодоо монголчуудаа ч ийн хандив гэх нэрээр хуурч өөрсдийн бизнес хийж байгаа нь эрхэм Шадар сайд асан Ө.Энхтүвшингийн хувьд хэт увайгүй өвчнөөр бизнес хийж байгаа үйлдэл биш гэж үү. Ёстой л “зуд болоход нохой зоолох, зовлон болоход лам баяжих” гэж энэ байх даа.