Эх сурвалж: News.mn
Tуул голд осолдсон 11 нaстaй хүүхдийг нaйм дaхь өдрөө эрэн хaйж бaйнa. Нийслэлийн онцгой бaйдлын гaзрын мэдээлснээр тухaйн хүүхэд эцэг эхтэйгээ голын эргээр aмaрч бaйхдaa голд энджээ. Ослын дуудлaгa долдугaaр сaрын 14-нд Онцгой бaйдлын гaзaрт ирснээс хойш хүүг эрэн хaйж бaйгaa ч өнөөдрийг хүртэл үр дүнд хүрээгүй бaйгaa юм. Тодруулбал, аврах ангийнхан “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж”, “Гачуурт”, “Сүлжмэл” гэдэг газар хүртэл 145 км-т завиар явж, 50 удаа шумбалт хийсэн ч хүүг олоогүй тул эрлийн ажиллагааг өчигдөр /2020.07.20/ 21.00 цагт түр зогсоож, өнөө өглөө дахин үргэлжлүүлжээ.
Он гарснаас хойш өнөөдрийг хүртэл усны ослоор 20 хүн энджээ. Үүний дийлэнх нь бага насны хүүхэд байгаа нь эцэг эхчүүдийн хараа хяналт сул байгаатай холбоотой тул бага насны хүүхдэдээ анхаарал хандуулахыг НОБГ-аас анхааруулж байна.
Б.ЦЭЦЭГ