Манай нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-аас дээш насны ахмадууд байдаг. Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тэгвэл Ерөнхийлөгч эдгээр тэтгэвэрийн зээлтэй ахмадын зээлийг нэг удаа тэглэх ҮАБЗ-ийн шийдвэрийг танилцуулсан. Харин тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болсон билээ. Уг хуулийн төсөлд дараах дөрвөн төрлийн тэтгэврийг тэглэхээр зохицуулсан байна.
Өндөр настны тэтгэвэр авч байгаа иргэд тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
Ахмад настан болоогүй ч хөдөлмөрийн чадамжаа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
Нийгмийн даатгалын сангаас олгодог “Тэжээгчээ алдсаны тэтгэмж”-ээ барьцаалан зээл авсан бол,
Цэргийн тэтгэмжийн хуулийн дагуу ахмад настан болоогүй ч улсад 25 жил ажилласан бол нас харгалзахгүй тэтгэвэрт гардаг бөгөөд уг тэтгэврээ барьцаалан зээл авсан бол,
Өнгөрөгч онд зээлээ бүрэн төлж дуусгасан иргэд тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх үйлчлэлд хамаарагдахгүй байхаар зохицуулжээ.