Эх сурвалж: Зөв.мн
Ta мөнгөгүй aмьдaрч чaдaх уу? Хaйр сэтгэл, aз жaргaлгүйгээр aмьдaрч чaдaх уу? Хэрэв хөрөнгө чинээ, хaйр сэтгэл хоёрын нэгийг сонго гэвэл тa aлийг нь сонгох бaйсaн бэ?
Сидней хотын оршин суугч радиогийн хөтлөгч мэргэжилтэй Яана Хокинг бүсгүй өдгөө 34 настай. Тэрбээр найзуудынхаа атаархлыг төрүүлэн байж хөгшин эртэй дэр нэгтгэсэн боловч аз жаргалтай амьдарсангүй. Үлэмж орд харш мэт байшингууд, тансаг машин гээд түүний нөхөрт бүх л зүйл байлаа. Гэсэн ч Яана бүсгүйг дэргэдээ тогтоож дөнгөсөнгүй.
Эр хүн огт санаачилга гаргахгүй байж, хэлсэн бүгдийг минь хийж, санал зөрөхгүй байна гэдэг зарим бүсгүйчүүдэд амар санагдаж магадгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ үнэхээр залхмаар бас уйтгартай. Би нөхөртэйгөө амьдарч байх хугацаандаа болзоо, аялал гээд бүх зүйлсийн санааг гаргаж, төлөвлөж, тэр бүү хэл үргэлж түрүүлж яриа өддөг байсан. Тэр надтай ярилцаж байхдаа хэзээ ч өөрийнхөө бодлыг илэрхийлдэггүй. Яг л тольтой ярьж байгаа мэт санагддаг байж билээ. Тиймээс би түүнийг хаясан. Одоо миний амьдардаг байр жижиг бас түрээсийнх ч гэлээ заяаныхаа ханийг олно гэсэн итгэлтэй тул өмнөхөөсөө илүү аз жаргалтай амьдарч байна.
Яана Хокинг заяаны ханийн эрэлд гарчээ. Тэрбээр хэн нэг залуутай болзлоо гэхэд өөрийгөө тэр эртэй урт онгоцны нислэгийн үеэр хамт суухаар болж байна гэж төсөөлөөд, хэрэв нислэг тийм ч таарамжтай сайхан байхгүй байхаар байна гэж үзвэл түүнээс даруй харилцаагаа тасалдаг болсон гэнэ.