3асгийн газар болон УОК-ийн шийдвэрийг бусдаас түрүүлж цахим орчинд мэдээлдэг гэх Сүнээ буюу Б.Сүндэръяа бүсгүй халдлагад өртсөний улмаас сэхээнд хэвтэн эмчлүүлж байгаа гэж эх сурвалжууд мэдээлж байсан билээ. Түүнийг хэд хоногийн өмнө бусдад дарамтлуулсан, сүрдүүлэгт өртсөн гэх гомдлыг цагдаагийн байгууллагад өгөөд байжээ. Цагдаагийн байгууллага баримтыг хавтаст хэрэгт хавсарган шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн Б.Баатархүү өөрийн твиттер хаягаараа дамжуулж Сүнээ бусдын халдлагад өртөн хагалгаанд орж сэхээнд байгаа гэдэг нь худал мэдээлэл хэмээжээ