Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ах нартайгаа нийлж зарсан гэх дуулиан шуугиан гарч, улстөрчид энэ талаар мэдэгдэл хийх болсон. Үүнтэй холбоотойгоор “Хотгор шанага” уурхайн тухай мэдээ, мэдээлэл цөөнгүй удаа хэвлэлээр гарч байгаа боловч хэн анх энэ уурхайн лицензийг худалдаж авч байсан, анх зөвшөөрлийг нь ямар хүн олгосон, хайгуул, ашиглалтын лиценз олгогдож эхэлснээс хойш энэ уурхай хэн хэний гар дамжсан, ямар үнээр зарагдаж байсан, уурхайн лиценз ямар замаар солонгосчуудын гарт очсон талаарх үнэнд нийцсэн мэдээлэл огт дурдагдахгүй байгаа билээ. Тэгвэл “Хотгор Шанага” ХХК-ийн захирал Б.Алтангэрэл энэхүү дуулианд цэг тавьжээ.