AНУ-ын Оклaхомa мужид Дaстин Деннис нэртэй 31 нaстaй зaлууг хоёрдугaaр зэргийн хүн aмины хэрэгт буруутгaн бaривчилжээ. Тэрбээр нaрaнд хaлсaн aчaaны мaшинд бaгa нaсны хоёр хүүхдээ тaвaн цaг орчим хугaцaaнд түгжиж орхисон бaйнa. Талса хотын цагдаагийн газраас мэдээлснээр Деннис бямба гарагийн үд дундад гурав болон дөрвөн настай хоёр хүүхдээ аваад дэлгүүр оржээ. Гэртээ ирээд Деннис дөрөв, таван цаг унтсан бөгөөд сэрээд хүүхдүүдээ гэртээ хайгаад олоогүй байна. Улмаар ачааны машинаа шалгахад шалан дээр хүүхдүүдээ хэвтэж байхыг олжээ. Деннис тэднийг машинаасаа буулгасан гэж бодсон тухайгаа цагдаагийнханд хэлсэн байна. Хөршийнх нь ажиглалтын камерын бичлэгээс Деннис машинаасаа буухдаа ганцаараа явж байсныг харж болохоор байгаа талаар Цагдаагийн газраас мэдээлжээ.
Хүүхдүүд машинд түгжигдсэн байхад таван цаг орчим тэдэнд анхаарал тавьж шалгаагүй гэдгийг цагдаагийнхан хэлсэн байна. Дастин Деннист шүүхээс 750 мянган ам.долларын барьцаа гаргах шийдвэр гаргасан ба тэрбээр зургаадугаар сарын 19-нд шүүхэд очихоор болжээ.
Эх сурвалж: CNN