Hoбелийн энх тaйвны шaгнaлт, Төвдийн Буддын шaшны тэргүүн XIV Дaлaй лaм Дaнзaнжaмц “BBC” aгентлaгийн сэтгүүлч Жеймс Брaйaнттaй цaхимaaр ярилцсaн бaйнa. Тэрээр ярилцлaгaдaa хүн төрөлхтний өмнө тулгaрсaн цaр тaхaл, хүрээлэн буй орчны aсуудaл, цaaшлaaд хойд дүрийнхээ тaлaaр сэтгүүлчийн aсуултaд хaриулжээ.
Далай лам дэлхийн нийтээр тархаад буй цар тахлыг хүн төрөлхтөн даван гарч чадна гэдгийг тодотгоод, хамгийн гол нь энх тайван, эв нэгдлээр энэ аюулыг даван туулах боломжтой. Гол нь хүн бүр сэтгэл тайван, амар амгалан байх нь чухал гэдгийг онцолжээ. Өмнө нь улс орнууд, хүн төрөлхтөн тив, үндэстэн, шашин шүтлэгт хэт их анхаарал хандуулж байсан. Тэгвэл одоо энэ сэтгэлгээ хуучирсан. Бидэнд, улс орон бүрт долоон тэрбум хүний нэгдмэл мэдрэмж хэрэгтэй байна. Энэ нь дэлхийн дахинд нүүрлээд байгаа коронавирусийн хямралаас гарахад эерэг нөлөө үзүүлнэ гэжээ. Тэрээр “Улс орон, хувь хүн хэчнээн баян цатгалан, хангалуун байсан ч хүрээлэн буй орчингүйгээр оршин тогтнох боломжгүй. Бид дангаараа хүн биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр дэлхийн нийтээрээ аюулт вирусийн өмнө хүчин мөхөсдөж байна. Энэ аюул арилна гэдэгт итгэлтэй байна. Харин ирэх арван жил дэлхийн дулаарлаас үүдэлтэй далд заналхийлэл ирэх вий гэж санаа зовинож байна. Дэлхийн дулаарлын эсрэг өнөөдрөөс тодорхой шийдвэр гаргаж анхаарал хандуулахгүй бол энэ асуудал хүн төрөлхтөний хяналтаас гарч, аюул авчрах вий гэдэгт санаа зовж байна” гэдгээ илэрхийлжээ.
Түүнчлэн сэтгүүлч удахгүй 85 нас хүрэх гэж буй Далай ламаас хойд дүрээ хэрхэн тодруулах талаар асуужээ. Далай лам сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Цаашид Далай лам төрөх, миний хойд дүрийг тодруулах эсэхийг Төвд болон Монголын буддистууд шийдэх болно” гэдгийг онцолсон байна. Далай лам өмнөх ярилцлагууддаа тэрээр хамгийн сүүлийн Далай лам байж болох талаар дурдсан байдаг.
Эх сурвалж: BBC