“Гоонь эрчүүдийн хуушуур” гэх нэрнээсээ л бусдын aнхaaрлыг тaтaж буй цaйны гaзaрт очив. Гaднaa ямaр ч хaяггүй бaйсaн хэдий ч Дотоодын цэргийн 805 дугaaр aнгийн зүүн урд бaйрлaх, зaм дaгуу зогсоосон явуулын жижиг мaшины өнгө, хaяг цaйны гaзaр руу хөтөлсөн юм. Биднийг очиход цaйны гaзрын дөрвөн ширээнээс гурaвт нь 2-5 хүн хоолоо хүлээн сууж бaйсaн бөгөөд гaл тогоонд эрэгтэй, эмэгтэй 6-7 хүн хaрaгдaв. Үйлчлүүлэгчид “Телевизээр тaнaй цaйны гaзрыг үзээд хуушуур aмтлaхaaр ирлээ. Гоонь эрчүүд нь хaaнa бaйнa aa” гэсээр суудлaa эзэлцгээв. Үдээс хойш aчaaлaл их бaйдaг учрaaс гоонь эрчүүдийн эгч, дүүс тусaлж бaйгaa нь энэ юм. Тэгвэл тэдний хуушуурыг амталж, цайны газарт нь очиж үзээгүй байгаа уншигч танд зориулж “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газраар үйлчлүүлэх таван шалтгааныг танилцуулъя.
Хаана ч байхгүй үйлчилгээ, танил дотно мэдрэмж
Хэдий гоонь эрчүүд таныг мэдэхгүй ч, та тэднийг андахгүй мэт санагдаж байгаа биз. Гоонь эрчүүд ч таны сэтгэгдэл ямар байгааг мэдэж байгаа учир эелдэг дотноор угтаж авах болно. Мөн та өөрийнхөө суудлыг эзэлж, найз, нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ үйлчлүүлж байгаа ч, бусад ширээнд сууж байгаа хүмүүс уг газрын тухай ярьж, заал дүүрэн инээд хөөр, баяраар цангинадаг гээд төсөөл дөө. “Баярлалаа” гэх үгийг уг газраас олон сонсох болно. Зориод ирсэн таны сэтгэл, гэдэс цатгалан болоод гарна шүү дээ.
Мах ихтэй, халиартай хуушуураас гурвыг л ид
Гурилын цаанаас багахан мах гэрэлтэн хуушууртай газар ороод гурван хуушууранд цадсан ч биш, үгүй ч биш нэг л сонин, дутуу мэдрэмж аваад гарч байсан уу. Бас хуушуур нь хөрчихсөн байвал бүүр ч муухай. Тэгвэл “Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын гоонь эрчүүд бусад эрчүүдийнхээ хүслийг биелүүлж, мах ихтэй, халиартай хуушуурыг сэтгэлээ шингээн хийж өгөх болно. Хуушуураа хазахад махны шүүс асгарч гэртээ хуушуур хийж идсэн мэт сэтгэгдэл танд төрнө.
Гэдэс дүүрэн, сэтгэл өег мэдрэмжийг 1000 төгрөгөөр аваарай
Ц.Маргад-эрдэнэ буюу цайны газрынхаа тооцоо, үйлчилгээг хариуцсан нэг хүүхэдтэй гоонь эр бидэнд “3000 төгрөгт мах ихтэй хуушуур авч идээд гэдэс цатгалан гардаг байгаасай гэж хүсдэг” хэмээн хэлсэн юм. Түүнчлэн 1000 төгрөгөөр мах ихтэй хуушуур, эелдэг, найрсаг харилцаа, үйлчилгээг зөвхөн “Гоонь эрчүүдийн хуушуур“ цайны газраас л авах юм.
Зориод ирсэн танд зориулж, хамгийн хурднаараа ажилладаг
“Гоонь эрчүүдийн хуушуур” цайны газрын ачаалал улам л нэмэгдсээр байгаа гэнэ. Гэсэн хэдий ч зорьж ирж буй үйлчлүүлэгчдээ хүлээлгэхгүйн тулд ажлын байраа нэмэгдүүлж, төрөл садангаасаа туслалцаа аваад байгаа юм. Тийм ч учраас олны хүчээр амттай, чанартай хуушуураа хамгийн хурднаараа хийж, халуунаар нь өгөх болно. Мөн хуушуураас өөр хоол хийдэггүй учир тэр юм. Гэхдээ тэд олон нэр төрлийн хуушуур хийхээр төлөвлөж байгаа гэсэн шүү.
Та хаана байна, тэнд чинь “Гоонь эрчүүд” яваад очно
Тэдний явуулын машин жижигхэн. Гэхдээ амттай хоолоо түмэнд түгээх хүсэл байгаа учраас олон ширхгийг захиалбал таны байгаа газар яваад л очно. Та хаана байна, тэнд чинь гоонь эрчүүд жижиг машинаа хөлөглөн, таныг харж байхад л гараар татсан махтай, халиартай хуушуураа хийгээд өгнө шүү дээ.
Энэхүү хаана ч байхгүй шинэлэг үйлчилгээ, амт чанарыг амтлуулж буй эрчүүд 1-3 хүүхэдтэй ганц бие аавууд юм. Тэдний амьдралын төлөө хийж буй шинэхэн бизнест хөрөнгө оруулаарай.