Дэлхийн улс орнуудaд COVID-19 цaр тaхaл гaрч, өндөр хөгжилтэй орнууд ч түүний тaрхaлт, хaлдвaрыг бaрьж дийлэхгүй бaйгaaгaa хүлээн зөвшөөрөөд бaйнa. Яг өнөөдрийн бaйдлaaр дэлхий нийтэд хaлдвaр aвсaн хүний тоо долоон сaяд хүрээд бaйгaaгaaс 400 мянгa гaруй хүн хорвоогийн мөнх бусыг үзжээ. Ийнхүү нөхцөл бaйдaл хүндрэх тусaм Монгол Улсын Зaсгийн гaзрaaс хaлдвaр тaрхсaн гaднын улс орнуудaaс өөрсдийн иргэдээ тaтaн aвaх aжлыг тaсрaлтгүй зохион бaйгуулж бaйгaa билээ. Улсын онцгой комиссоос aвсaн хaмгийн сүүлийн мэдээллээс хaрaхaд, өнгөрсөн хугaцaaнд тусгaй үүргийн 30 удaaгийн нислэгээр 9068 иргэнээ тaтaн aвсaн бaйнa. Энэ тоо бол зөвхөн агаарын замаар татаж авсан иргэдийн тоо гэдгийг энд тэмдэглэх нь зүйтэй.
Эх орондоо ирсэн нийт иргэдийн тоо 20 мянга дөхөж байгаа гэхэд Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусний халдварын тоо 194 байна. Эдгээрээс 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байгаа юм. Түүнчлэн коронавирусний халдварыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг байгаа нь Монголын Засгийн газар, эмч эмнэлгийн ажилтнууд, хууль хяналтын байгууллагын хичээл зүтгэл, цаашлаад иргэдийн хариуцлага, хүлээцтэй байж ирсний амжилт гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ сард гэхэд тусгай үүргийн зургаан онгоц нисгэж, 2000 орчим иргэнээ татан авахаар төлөвлөгөө гаргасан. Гэсэн хэдий ч эрсдэлтэй улс орнуудаас гэртээ ирэх хүсэлтэй мянга мянган иргэд байсаар байгааг мартах учиргүй.
Харамсалтай нь, хүнд хэцүү нөхцөл байдлаа тоочин байж эх орондоо ирсэн иргэд дунд хүнд хатуу нөхцөлийг үл тоож, эх орон руугаа нулимж байна. Өчигдөр оройн 20:30 цагт Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин улсаас 263 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Улаанбаатарт газардсан билээ.
Хорио цээрийн дэглэмийн дагуу эдгээр иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, халдвар авсан байж болзошгүй сэжигтэй хоёр тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлан, бусад зорчигчдыг Цэргийн төв эмнэлэг, Баянбайгаль, Баянхангай сувиллын газрууд болон “Амар” зочид буудалд хуваарилан байршуулаад байгаа.
Гэтэл тусгаарлалтад орсон зарим иргэд байраа голж, “Гадаадаас ирсэн хүмүүсийг шөнө орой болтол явуулж байна, Ядарлаа, тав тухгүй байна”, “Цонхны тавцан муухай байна, ариун цэврийн өрөө тухгүй байна”, “Хүйтэн байна” гэх гомдлыг тасралтгүй гаргах болжээ. Бүр шүдний сойз, ариун цэврийн хэрэглэл нэхэж байгаагаас харахад тэдэнд үнэхээр урам хугармаар…
Хүмүүс ээ, энхийн цагт, таван одтой зочид буудалд зугаацахаар улсаа зорин ирээгүй гэдгээ ойлгооч ээ. Онцгой аюултай нөхцөл байдалд байгаагаа ухаарч, дүрэм журмын дагуу байгаа нөхцөл байдалдаа зохицох нь Монгол Улсын иргэний үүрэг. Хувь хүнийхээ наад захын хэрэглээг хангаж, эрсдэлээ тооцоолж чадаагүйнхээ төлөө, ядаж л шүдний сойзоо өөртөө аваагүйнхээ төлөө өдөр шөнөгүй, нойр хоолоо хасан ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийг битгий буруутга. Иргэдээ гэсэн эх орон руугаа “нулимах”-аа зогсоо. Улс орон чинь баян биш. Хорио цээрийн дэглэм бол тансаглал нэхэх үе биш. Орчин ч биш. Халдвараа тархаалгүй барьж, халдвар авсныг нь эмчилж байгаа эмч нарынхаа урмыг бодоод тэднийг тайван ажлыг нь хийлгэхийг тусгаарлалтад байгаа та бүхнээс аминчлан нэг хүсэх байна. Хүүхдүүд хүртэл бүхнийг ойлгож, баярласнаа илэрхийлэн “зүрх илгээж” байхад томчууд бид арай ч ийм байж болохгүй ээ.