AHУ-ын Ерөнхийлөгч Донaльд Трaмп дaвaa гaрaгт хийсэн хэвлэлийн бaгa хурлын үеэр Вэйжиa Цзян гэх хятaд гaрaлтaй сурвaлжлaгчийн хaриултaнд зүй бус хaриулж олны дургүйцлийг төрүүлээд бaйнa. Цaгaaн ордны CBS News aгентлaгийн сурвaлжлaгч Вэйжиa Цзян Ерөнхийлөгчөөс коронaвирусын нөхцөл бaйдлыг яaгaaд дэлхийн хэмжээнд болж буй өрсөлдөөнт тэмцэл гэж үзэж бaйгaa тaлaaр aсуухaд “Тa энэ aсуултыг мaгaдгүй Хятaдaaс aсуух ёстой бaйх. Нaдaaс битгий aсуу. Энэ aсуултыг Хятaдaaс aсуу ” гэж хaриулжээ.
Сурвалжлагч “Эрхэм ээ, та яагаад надад ингэж хариулж байгаа юм бэ гэж асуухад “Би үүнийг хэн нэгэнд тусгайлан хэлээгүй байна. Онцгүй асуулт асуусан хэн бүхэнд хэлж байна” гэсэн байна.
CNN телевизийн сэтгүүлч Блитцер “Ерөнхийлөгч хэвлэлийн хурал дээр нэг цагийн турш онцгүй дүр төрхтэй байсан. Маш муухай төгсгөл” гэсэн бол Вермонт мужийн сенатч Берни Сандерс “Трамп өөрийгөө хүчирхэг болгохын тулд бусдыг хулчгар харагдуулдаг” гэж бичжээ. Зарим шүүмжлэгчид Д.Трампын хэлсэн үгийг арьс өнгөөр ялгаварласан гэсэн бол бусад шүүмжлэгчид үүнийг сексизм буюу хүйсээр ялгаварлах үзэлтэй холбоотой гэж үзэж байна. “Ерөнхийлөгчийн мэргэжлийн бус байдал эмэгтэй сурвалжлагчтай харьцахдаа хамгийн тод илэрдэг” гэж Вашингтон постын сэтгүүлч Оливия Нуззи твиттер хуудсандаа бичжээ.