Эрүүл мэндийн яамнaac өнөөдрийн мэдээллээ хийлээ.
Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Нийслэлийн бүх дүүргээс хийсэн сорьцуудаас вирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 22 хүнээс авсан давтан шинжилгээгээр титэмвирус илрээгүй.
Мөн Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн жолооч нараас авсан шинжилгээгээр вирус илрээгүй.
Өнөөдөр нэг хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Энэ хүн 48 хоног эмчлүүлээд эдгэрлээ.
Халдвар авсан хүмүүсийн дунд хоёр хүүхэд байсан нь эдгэрч эмнэлгээс гарсан. Хамгийн өндөр настай нь 64 настай хүн бий” гэлээ.