Kopoнaвирус буюу Covid19 Mонголд илэрсний маргааш нь тэнгэр хангай хураа хайрлаж зөөлөн сэвсийсэн цас зөрөг замыг хучин бууж, намyyxан шyypлаа. Шат, гудамж, хаалганы бариул, эд материал дээр 48 цаг тэсэж амьдардаг корона вируст амьдрах орон зай Монголд огт алга. Хүйтэн зөөлөн цас түүний оршин амьдрах хугацааг шууд дарангуйлна. Яг л крантны ус шиг хайлан шимээлтэх цасан дунд корона титэмээ алдана гэсэн үг. Крантны усаар гараа сайн угаа гээд байгаа хүмүүс цасны усархаг шингээх чанарт итгэхгүй гэж үү. Ахиад ч 3 хоногийн дараа нэвсийсэн цас орох сураг дуулдаж байна. Хаврын цаг юм болохоор зүгээр ч нэг орохгүй, шуурч хийсэж салхилж орно. Халдварын вирусыг хамхуул аятай л урд зүг хийсгэнэ гэсэн үг.
Монгол орны цаг агаарын энэхүү эрс тэс онцлог онц халдвартай энэ өвчний вирусэнд орогнох боломж олгохгүй байсаар намжааж мэдэх талтай. Юуны төлөө Дэлхийн талыг эзэгнэсэн өвөг дээдэс маань орчлонгоор нэг ёстой шилж байгаад нутаглах сайхан газар зөндөө байхад энүүхэн хуурай ширүүн уур амьсгалтай газар нутгийг сонгон үр ачдаа үлдээсэн байх вэ. Цаагуураа л нэг зөн совин, хамгаалагдах итгэл, бат бөх орших үндэс язгуурын билэг ерөөл байсан буй за.