Mонгол yлсад шинэ төрлийн kopoнавирусний анхны тoхиoлдoл бүртгэгдсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комисс хуралдаж, зах, худалдааны төвүүдийг хаах чиглэл өгч, судалгааг яаралтай хийж өнөөдөр /2020.03.10/-ийн дотор шийдвэрлэхийг үүрэгдлээ. Тодруулбал, барааны зах, бөөний худалдааны төвүүдийг 2020 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн 07:00 цаг хүртэл түр хязгаарлах арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг үүрэг болгосон юм. Энэ хоригт хүнсний болон ахуйн бараа бүтээгдэхүүн худалдаалах дэлгүүр орохгүй юм байна.