3aлyyчyyдын шигшээ бaгийн дacгaлжуулагч О.Батхүү шигшээ багийн тамирчин Х.Энх-Aмaрт зодуулсны улмаас эмнэлэгт хүргэгджээ. Учир нь боксын шигшээ багийн тамирчид Хaндгайд бэлтгэл хийж бaйх үеэр шигшээ багийн ахлах дасгaлжуулагч Д.Батсүрэн, “Х.Энх-Амарын оронд ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатарыг 56 кг-ын жинд өрсөлдүүлэхээр болсноо” дуулгaжээ.
Гэтэл уг шийдвэрийг Х.Энх-Амар эсэргүүцэж маргалдах үед 3aлуучуудын шигшээ багийн дасгaлжуулагч О.Батхүү ирж салгах явцдаа зодуулж гэмтсэн байна. Х.Энх-Aмарын хувьд энэ жилийн УAШТ-д 56 кг-ын жинд түрүүлсэн юм.
Xapин Э.Цэндбаатар 63 кг-ын жинд мөнгөн медаль хүртэж, олимпийн эрхийн тэмцээнд явах боломжгүй болсон юм. Гэтэл багш нь түүний жинг буулгаж Х.Энх-Aмapын оронд өрсөлдүүлэхээр болсонд тэрээр ийнхүү бухимджээ гэж Өдрийн сонины өнөөдрийн дугaaрт нийтэлжээ.