“Эрдэнэс тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнгөрсөн даваа гаригт “Эрдэнэс тавантолгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөл хуралдаж, 2019 оны цэвэр ашгаас нийт хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хуваарилах шийдвэр гаргасан. Нэг их наяд 80 тэрбум төгрөг энэ жил хуваарилагдахаар байна. Үүний 85 хувийг Монгол Улсын засгийн газар, 14,7 хувийг иргэд 1072 хувьцаагаар, 0,5 хувийг аж ахуй нэгжүүд эзэмшдэг.
Өнөөдрийн байдлаар 84 мянган хувьцаа эзэмшигч маань 1072 аппликейшныг гар утсандаа татаж авсан байна. 59 мянган иргэн шинээр данс нээлгэсэн. Онлайн хэлбэрээр бүртгэж эхэлж байгаа. Хөл хорьчихсон байгаа энэ үед ачаалал багатайгаар орчин үеийн техник технологи ашиглан данс нээх гэж байна. Брокео дилерийн 5-6 компани онлайнаар данс нээх боломжтой болсон. Та бүхэн гэрээсээ гар утаснаасаа дансаа нээлгүүлж болно. Ингэж данс нээлгэснээр хөрөнгийн зах зээлд гарах суваг нь нээгдэж байгаа юм. Бизнесийн агуулгаар нь цаашид ойлгоосой гэж хүсч байна. Мөнгөний хэмжээ сонин биш.Голь нь энэ хувьцаа эдийн засгийн эргэлтэд ороод эхэлж байна. Олон улсын хөрөнгийн зах зээл болон дотоодын хөрөнгийн биржид IPO гаргах ажил зохион байгуулна. Ингэснээр хувьцаагаа өвлүүлэх, шилжүүлэх борлуулах, нэмж худалдаж авах харилцаанууд хийгдэнэ.
Энэ бол бэлэн мөнгө тараалт биш. Ямар ч бизнесийн байгууллага ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг. Ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд өөрийн бизнесийн мөнгөн урсгал, төсөөлөөр хувьца гаргадаг.
Тухайн хувьцаа эзэмшигч компанийг ашигтай ажиллахыг шаардаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх гэх мэт олон төрлийн шаардлага тавьдаг. Тиймээс “Эрдэнэс тавантолгой” компани анх удаа цэвэр ашгаасаа хувцаа эзэмшигчиддээ, төрдөө ногдол ашиг хуваарилах гэж байна. Төрд, Монгол Улсын Засгийн газарт 850 орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг очиж байгаа. Энэ мөнгөөр Засгийн газар өөрийн төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, Тавантолгой түлшээ авахуулаад төмөр замуудаа санхүүжүүлэх ажлуудыг хийнэ.
Иргэдийн сургууль цэцэрлэг бариач, төмөр замдаа оруулаач гэсэн санаачлага яваад байгаа. Иргэдийн санаачлагыг буруу зөв гэж дүгнэх эрх байхгүй. Компани ашигтай ажилласан учраас иргэддээ болон төрдөө ногдол ашгаар болон бэлэн мөнгөөр өгдөг. Ийм хоёр л хэлбэр байдаг. Өөр өмч хөрөнгө хэлбэрээр өгч болдоггүй юм л даа.
Монгол Улсын Засгийн газрын 85,4 хувийг үнэт цаас хэлбэрээр өгч байгаа. Иргэддээ бэлэн мөнгөөр олгож байгаа. Монгол төрийн компани зөв менежмент явуулаад, төр муу менежер биш гэдгээ харууллж, арван жил дуншсан хувьцаа амь орлоо.
Хувьцаа эзэмшигчдийн хурлаа дөрөвдүгээр сарын дундуур хийнэ. Ингээд тавдугаар сарын нэгнээс төвлөрсөн хадгаламжийн төв буюу ТХА төрийн өмчит үйлдвэрийн газраар дамжуулан иргэддээ олгож эхэлнэ. Ингэхдээ ногдол ашгаас арван хувийн татвар авна. Өөрөөр хэлбэл 90 төгрөгөөр үнэлэгдэж байгаа нэгж хувьцаа бүрээс 9 төгрөг авна. Тэгэхээр иргэдийн гар дээр нэгж хувьцаа 81 төгрөгөөр очино гэсэн үг юм.” гэв.