Moнгoлын дизaйнеpyyдын xoлбooны ерөнхий ивээн тэтгэгч бaйxдaa бүлтгэр нүдтэй, бор охидыг бээлий шиг сольж, тав зургаан эхнэрийн нүүр үзсэн гэдэг.
Tэp тycмaa aлдapтай амрагууд нь Ард түмний мисс Д.Ариунцэцэг, Топ модель Д.Пүрэвсүрэн хоёр байлаа. Хорин нас шүргэж яваа хоёр хөөрхөн бүсгүй 40 гарсан бизнесмэн эрээс болон загварын тайзан дээр гарахаа больж, нэгэндээ хатуу үг “хаясан” ярилцлага дараалан өгч байлаа. Сонирхолтой нь Пүүжээ, Ариунцэцэг хоёр хоёулаа Мянгаадаа хайртай гэдэг байв. Одоо Пүүжээ, Ариунцэцэг хоёр мөн л уул уурхайн бизнест амжилттай яваа эртэй амьдарч байгаа. Харин Алтны магнат Ц.Мянганбаяр Топ модель О.Пүрэвдуламтай сүүлийн 10 шахам жил тогтвортой амьдарч байсан. Баянзүрх дүүрэгт очиж гэрлэлтээ батлуулж байсан тэднийг саяхнаас салсан гэсэн яриа гарах болов. МУИС-ийн ОУХД-ийг төгссөн О.Пүрэвдулам хоол хийхдээ сайн, даруухан бүсгүй гэж магтдаг. Тиймээс ч цагаан сараас Мянганбаяр Баянхошуунд гэр хороололд амьдардаг О.Пүрэвдуламынхаа хамаатнуудаар очиж, золгодог, сайн хүргэн гэлцдэг байсан. Харин сүүлийн үед Ц.Мянганбаярыг О.Пүрэвдуламд орхисон гэсэн яриа гарахаар бодоход “эрийг нас дарна” гэдэг болсон бололтой.
Эх сурвалж: Tovchoo.mn