3acгийн газрын ээлжит хуралдaaн өнөөдөр өглөө Tөрийн ордонд эхэлсэн. Хуралдаанaaр шийдвэрлэсэн асуудлын талaap Caнгийн сайд Ч.Хүрэлбаатap мэдээлэл өглөө.
Тэрбээр ” Taтвар төлөх хугацаа хоёр сараар хойшлуулах хуулийн төсөл боловсруулан УИХ-д өргөн барихаар боллоо. Нүүрс, газрын тос экспортлохын тулд БНХAУ-ын талтай ойлголцох ёстой. Хорио цээр, ариутгалаа яаж хийх вэ зэргээс эхлээд ярилцах зүйл их байна. Одоогийн байдлаар улсын төсвийн орлого 202.7 тэрбум төгрөгөөр тасалдаад байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ийм тоо гарч байна. Хэрэв нөхцөл байдал энэ хэвээр байвал 1 их наяд төгрөгийн орлого дутна.
Төсвийн тодотгол хийх хэрэгтэй гэж зарим хүн байр сууриа илэрхийлж байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд ямар нөхцөлд төсөв тодотгох вэ гэдгийг тодорхой заасан. Оддогоор төсөв тодотгох шаардлага байхгүй. Харин сайд нар,төсвийн ерөнхийлөн захирагч нар өөр өөрийн төсвийн багцдаа тохируулга хийх бүрэн бололцоо бий. ААН-үүдийн зээлийн хүүг царцаах тухайд Монголбанкнаас асуу. Арилжааны банкууд, ААН-үүдийн байгуулсан гэрээний дундуур Ч.Хүрэлбаатар орж болохгүй. ” гэв.