Өнөөдөр Сангийн дэд сайд Х.Булгантуяа тодорхой хэдэн асуудлаар мэдээлэл өглөө. Өнгөрсөн оны энэ үеийнхтэй харьцуулсан Эдийн засгийн үзүүлэлт ямар байна. Манай Засгийн газрын зүгээс орлого, зарлага яахаар байна.
Иргэдийн орлого буурсан уу, зээлийн нөхцөл нь хүндэрч байна уу, үгүй юу. Цаашид урт хугацаанд өвчлөл үргэлжилбэл яах вэ гэдэг чиглэлээр мэдээлэл хийхийг үүрэг болгосон. Маргааш энэ асуудлуудаар Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийх ажээ.
Зээлийг түр зогсоох ч юм уу бууруулах тал дээр
Зээл авсан иргэд хувь аж ахуй нэгжтэй гэрээ хийж авсан. Хэрвээ онцгой нөхцөл байдал удаан үргэлжилбэл яригдах ёстой асуудал. Одоогоор бол Монгол Улсад нэг ч өвчлөл бүртгэгдээгүй байна. Бид аль болох цалин, тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавиад явж байна. Хэрвээ бид эдийн засгийг тэр чигт нь царцаагаад зогсоочихвол үүнийгээ дагаад бүхий л байгууллага хүндрэлд орно гэсэн үг. Өнөөдөр Монгол Улсын эдийн засаг ямархуу нөхцөл байдалд байгаа билээ. Төсөв рүү орж ирж байгаа орлого гацчихсан нөхцөл байдалтай байгаа ч бид цалин, тэтгэвэр тэтгэмж, халамжуудыг аль болох тасалдуулахгүй байх тал дээр Засгийн газар ажиллаж байна. Хятад улсад хүртэл өнөөдөр иргэдийнхээ зээлийг тэглэх арга хэмжээ аваагүй байгаа. Түрүүлж бид иргэн, аж ахуйн нэгж хоёрын хооронд амлалт өгч, иргэдийн зээлийг төр авна гэж хэлж болохгүй. Хэрвээ иргэдийн зээлийг чөлөөлнө гэвэл бид татвар төлөгчдийн мөнгөөр л тэглэнэ. Маш олон төрлийн зээл байгаа. Энэ олон төрлийн зээлийг төр тэглэнэ гэдгийг татвар төлөгчид зөвшөөрөх үү гээд асуудлууд их байгааг онцоллоо.