“Эрдэнэс тавантолгой” XK-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж, иргэдэд ноогдол ашиг тараах эсэхийг хэлэлцэж шийдвэрлэжээ. ТУЗ-ийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УУХҮ-ны сайд Д.Сумъяабазар, “Эрдэнэс тавантолгой” ТУЗ-ийн дарга Б.Баярсайхан болон гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар яг одоо мэдээлэл өгөх гэж байна. Тус компанийн ТУЗ-аас нэгж хувьцааг 90 төгрөгөөр бодож 1072 хувьцаатай иргэнд 96480 төгрөг олгохоор шийдвэрлэжээ. Улмаар энэ мөнгийг тавдугаар сарын нэгнээс өмнө иргэдийн хувьцааны дан руу шилжүүлэхээр болсон аж.
Мэдээллийн дэлгэрэнгүйг хүрэх болно.