ШИНЭ намын III Их хурал маргааш /2023.09.23/ Тэрэлж ресортод болно. Хуралд 21 аймаг, 9 дүүргийн төлөөлөл 700 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд намын бүтэц, зохион байгуулалт зэрэг дотоод асуудлыг хэлэлцэнэ. Мөн гишүүд, дэмжигчдээ чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулна гэж тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Гантулга мэдэгдлээ.
Долоон аймаг, 27 сумын иргэдийн хуралд төлөөлөлтэй, 2020 оны УИХ-ын сонгуулиар 240 мянга гаруй санал авсан, үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ШИНЭ нам нь анх МАНАН дэглэмийн эсрэг тэмцэл дээр суурилж, шударга ёсыг нэхсэн нийгмийн захиалгаар 2019 онд байгуулагдсан юм.
ШИНЭ нам нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дэргэдээ Эрдэмтдийн зөлөл, судлаачдын баг бүрдүүлэн тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа Монголын эдийн засаг, улс төрийн тогтолцооны алдаа завхралыг оношилж, тэдгээрийг оношлох арга зам бүхий Эдийн засаг – Улс төрийн 18 хувьсгалыг хэрхэн хийх арга замыг тодорхойлжээ.
“Аливаа асуудлыг үгүйсгэхийн тулд үгүйсгэж улс төржих бус, шинжлэх ухаанч, судалгаа шинжилгээний үндсэн дээр тодорхой гарц гаргалгаануудыг дэвшүүлдгээрээ ШИНЭ нам өөрийн гэсэн имижийг бүрдүүлж чадсан” хэмээн тус намын дарга Ц.Гантулга онцоллоо.