УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “… би сэтгүүлч С.Будрагчаад 200 сая төгрөг өгч амыг нь хамхисан гэж нэр бүхий УИХ-ын гишүүдэд худал ярьж явааг нь сонсоод би мэл гайхаж, цэл хөхрөв. Хүний нялх үрсийг ажлын байрны бэл.гийн дар.ам.тад о.р.уул.ж, заримыг нь хү.ч.ин.д.сэн г.а.ж д.о.нт.ноос мөнгө авч амаа хамхиулдаг нь би биш гэдгийг ХАРИУЦЛАГАТАЙ МЭДЭГДЬЕ.
Ц.Анандбазарын үйлдсэн бэл.гийн хү.чир.хийл.лийг ил.чил.сэн иж бүрэн хоёр эрэн сурвалжлах нэвтрүүлгийг Ankhzul Tseden найзтайгаа хийж, уг нэвтрүүлгийнхээ дараа түүнд хуульд заасан хариуцлага тооцуулахын тулд цагдаа, АТГ, УЕП, бүр Монгол Улсын Ерөнхийлөгчид хүртэл гомдол гаргаж тэмцсээр ирсэн. Хамгийн сүүлд өнгөрсөн наймдугаар сард Булган аймгийн Баян-Агт суманд болсон айраг наадам дээр Ц.Анхзул бид хоёр зорин очиж б.э.л.г.ийн дар.ам.т, х.ү.ч.ин үйлдсэн асуудлын шалгалтын явц ямар байгааг Ц.Анандбазараас өөрөөс нь асууж сурвалжилсан.
Богд хан уулын Бага тэнгэрийн аманд хууль бусаар орон сууц, асар үнэтэй хувийн байшин барьж зарж буйг нь илчилснийхээ төлөө ийм муухайгаар гүтгэгдсэндээ машид эгдүүцэж байна. Сэтгүүлч хүнд хувиршгүй итгэл үнэмшил, худалдашгүй үнэ цэн гэж байдаг юм шүү Ц.Анандбазараа. Би чиний Монгол Улсаас “хулгайлсан” бүхнийг чинь илчилж, хууль бус үйлдэл бүрийн чинь мөрөөр мөшгөсөөр дуусгана гэдгээ хатуу хэлчихье.