Дөнгөж сая Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж, Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг огцруулах захирамж гаргаж байгааг хэллээ. Дараагийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд томилогдтол Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга өөрөө энэ сайдын үүрэг гүйцэтгэгчээр хавсран ажиллана гэснээс харвал Ерөнхий сайдын захирамж албажиж гарсан байгаа байх. Харин энэ мөчид Ерөнхий сайд Л.ОюунЭрдэнэ Япон Улсад ажиллаж байгаагаас үзвэл Д.Сарангэрэл сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн захирамж дээр Шадар сайд С.Амарсайхан “ыг” гэж байгаад гарын үсэг зурсан байх. Засгийн газрын тухай хуульд зааснаар сайдын орон гарсан тохиолдолд Ерөнхий сайд 14 хоногийн дотор дараагийн сайдыг Ерөнхийлөгчид танилцуулсны дараа томилно.
Томилогдсон сайд УИХд тангараг өргөснөөр үүрэгт ажлаа хэрэгжүүлж эхэлдэг билээ. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн хувьд 2022 оны наймдугаар сарын 29нд сайдаар томилогдон УИХд тангараг өргөж байв. Өнөөдөр түүнийг огцруулах Ерөнхий сайдын захирамж гарснаар тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар яг 29 хоног ажиллалаа.
Өчигдөр мэдээлэл хийхдээ зорилтот бүлгийн иргэдийг “Улны иргэд” гэж хэлсэн нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн түүнийг огцруулах үндэслэл болж байгаа юм.
О.Балдан-Очир