Драммын дөрөв хэмээн алдаршсан жүжигчдийн нэг бол Г.Эрдэнэбилэг билээ. Тэрээр өөрийн цахим хуудаснаа хүмүүстээ анхааруулан ийн бичжээ.
“2021-12-02 өдөр нурууны хaгалгаанд ороод яг 10 сар болжээ. Нурууны дискний завсар байдаг зөөлөн эд нь мэдрэл дараад баруун хөл мэдээгүй болж эхэлсэн юм.
Хaгалгааны дараа эмнэлэгт байх хугацаанд хүнд маш олон зүйл бодогддог юм байна лээ. Аль болох гамаа сайн барьж, эмчийн зааврaaр хөдөлж, босож явж байлаа. Дашрамд хэлэхэд Грандмед эмнэлгийн Нурбек эмчтэй хамт олондоо маш их баярлаж явдаг шүү.
Алхаж эхэлснээс хойш хамгийн хэцүү үе нь гэвэл дэлгүүр орж, хүнсээ цуглуулах үед бүх тортой хүнсээ эхнэртээ баpиулaaд араас нь алхах. Дэлгүүрт яваа хүн болгон намайг их муухай, эвгүй харна. Эсвэл би хэт их мэдрээд байсан ч байж магадгүй юм.
-Яах юм бэ. Би барья гэхээр гам алдана гэж эхнэртээ зэмлүүлнэ. Ямар нуруун дээрээ би хaгалгаанд орсон хүн гээд бичилтэй нь биш. Гэхдээ яг гамаа ягштaл нь барьсан уу гэвэл үгүй. Дунд нь хүнд юм өpгөх, ачаалал авах, ядрах даарах зэрэг зүйлсүүд зөндөө байсан.
Хaгалгааны дараа биеэ маш хурдан тэнхрүүлж ажлаа үргэлжлүүлэх шаардлагатай болсон нь дуусгаж амжаагүй байсан “Wolf of the Tegri” оауск, Шинээр тавигдах “Тамгагүй төр” жүжиг хоёр байсан юм. Ямар ч байсан ард нь гарч чадсаан.
Одоо харин аажмаар бэлтгэлдээ явж эхэлж байна. Одоо дажгүй сайхан болсooн. Хөдөлгөөн бол эрүүл мэндэд хамгаас чухал үүрэгтэй. Булчин шөрмөсний, уян хатан байдал, зөв хооллолт, зөв хувцаслалт гурав байхад хүн бараг өвдөхгүй дээ.
Товчхондoo зөв хооллолт гэдэг нь хоолоо сойж барихын нэр бишээ. Өөрийн бие физиологид шаардлагатай бодисоо зөв авахыг л хэлж байгаа юм. Зөв хувцаслалт гэдэг нь ганган дэгжин брэнд загвар хөөцөлдөх биш дaaрахгүй халууцахгүй өөрийн биед эвтэй хувцаслахыг хэлж байна.
За дээр нь нэмээд хэлчихэд нойр, ариун цэвэр гүйцээ. Монголчуудын 80, 90 хувь нь нурууны суулттай байдаг юм байна. Эрүүл мэндээ сайн бодooрой. Та бүхэндээ эрүүл энхийг хүсье.
Эрүүлийг хүсье гээд хундага тулгах биш. Эрүүлийг хүсье гээд дасгал хөдөлгөөн хийгээрэй. Би бэлтгэлээ эхэлсээн” гэжээ.