Монгол Улсад “NETFLIX”, “HBO”, “WARNER BROS”, “PARAMOUNT PICTURES” зэрэг дэлхийн томоохон кино компаниудын төлөөллүүд хүрэлцэн иржээ. Улмаар Монголын кино урлагийн салбарын 100 гаруй уран бүтээлчид оролцсон хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна. Энэхүү хэлэлцүүлэгт кино компаниудын төлөөлөл Фантастик продакшны бүтээл
“ЗУРА 2: Цурам ажиллагаа” киног онцлон ярьжээ.
Соёлын сайд Ч.Номингийн урилгаар “Paramount Pictures”-ийн “MTV” энтертайнмент студийн продакшн хариуцсан дэд захирал Carlos Lugo, “Netflix” компанийн менежер Songlee Lee, “Warner Bros Discovery” компанийн олон улсын контент хариуцсан дэд захирал Carrie Regan, “HBO Маx, Warner Bros”-ийн продакшн хариуцсан менежер Krutin Patel, найруулагч Peiter Sebastian, “Living films”-ийн туслах найруулагч Аpinat Siricharoenjit нарын дэлхийн томоохон студи, продакшн, компанийн найруулагч, продюсер болон удирдлага манай улсад ирсэн билээ.
.
Арга хэмжээний үеэр олон улсын туршлага судлах, Монголын кино урлагийн салбарыг олон улсад сурталчлан таниулах, хамтын ажиллааг хөгжүүлэх боломжуудын талаар нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
.