2019 оны Улсын наадмаар 9 даван түрүүлж аварга цол хүрсэн Э.Оюунболд додингын шинжилгээнд бүдэрч барилдах эрх болон аварга цолоо хураалгах шийдвэр гарсан билээ. Гэвч тэрбээр энэ шийдвэртэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж эсэргүүцэж шүүхэд хандаад байгаа.
Хамгийн сүүлд Сар шинийн барилдаанд би барилдана хэмээн мэдэгдэж олон бөхчүүд түүнийг барилдах юм бол тус барилдаан зодоглохгүй гэдгээ илэрхийлээд байсан.
Гэвч тэрхүү дуулиан дэлхий нийтийг айдаст автуулаад байгаа Шинэ коронавирусын халдвар тархснаар намжсан бүр Сар шинийн барилдааныг цуцалсан байгаа билээ.
Тэгвэл ойрын баттай эх сурвалжын мэдээлснээр Улсын Аварга Э.Оюунболд Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт 1000 ширхэг маск, 200-н ширхэг малгай, 20-н ширхэг нѳмрѳгийг 2020-02-13-нд буюу өнөөдөр хүлээлгэн ѳгхөөр болжээ.