Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалт тавдах дэх жилтэйгээ золгох гэж байна. Төлөвлөгөө ёсоор 2019 онд ашиглалтад орох байсан ч сунжирсаар 2022 он хүртэл хойшлоод байгаа юм.
Он дамжин үргэлжилж буй бүтээн байгуулалтын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа:
“Дарханы зам удааширалтай байгаа нь үнэн. Нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Өвлийн цагт замын ажил явагддаггүй зогсдог. 4 сарын дундуур далангийн ажил эхлэнэ.
Бид багц болгоноор УИХ-д танилцуулсан. Энэ ондоо багтааж дуусгана гэж үзэж байгаа” гэж хариулжээ. Мөн тэрээр ярилцлагынхаа дундуур “Үйлийн үрээр би Дарханы замтай зууралдаж байна” хэмээн бухимдсан аж.