УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэг улсад очсоноо албан ёсны айлчлал мэтээр мэдээлж, олон нийтийг төөрөгдүүлсэн мэт ойлголт төрүүлээд байна.
“УИХ-ын дарга Занданшатар, уих-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нар сэмхэн явж Далай ламд мөргөчихөөд ирсэн. Хэцүү цаг үед хувийн эрх ашгаа хойш нь тавиад улс эх орноо бодож болсонгүй юу Занданшатараа‼️‼️Цэрэнпунцагаа‼️‼️Та 2-с болж бид улсаараа хохирч бна. Хятадууд хилээ хаасан шалтгаан” гэх мэдээлэл цахим орчинд тархаж эхлээд байна.
Тэгвэл уг мэдээллийн талаар УИХ-ын тамгын газрын дэд дарга С.Батбаатар тодруулга өгчээ.
Тэрээр “Нуулгүй үнэнийг хэл гээд байна аа даа. Нууцгүй бодит үнэнийг хэлэхэд Их Хурлын дарга Далай ламтай уулзаагүй. Уулзах боломж ажил төрлийн болоод төр ёсны үүднээсээ байхгүй. Г.Занданшатар дарга Энэтхэгт 2021 оны арван хоёрдугаар сарын 1-3-нд айлчилсан.
Тэр үеэрээ уулзсан байх гэж “буудсан” харагдана лээ. Албан ёсны айлчлалынхаа хүрээнд хэнтэй уулзаж, ямар арга хэмжээнд оролцсоныг тухайн үед нь УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн хэлтэс албан ёсоор мэдээлсэн. Parliament.mn сайтаас эргүүлээд үзвэл байж л байгаа.”гэв.