Н.Алтанхуягийг УИХ-ын гишүүнээс эргүүлэн татахаар Эрдэнэт хотын иргэд гарыг үсэг цуглуулж эхэлжээ.
Тодруулбал, Чингис, Самурай бондоос авсан зээлээс гадна Хөгжлийн банкны өр төлбөрөө төлж чадаагүй байж УИХ-ын гишүүн болсонд тойргийнхон нь дургүйцэж байгаа юм байна. Одоо иргэд хийсэн сонголтдоо харамсч байгаагаа илэрхийлэв.
Ямартай ч иргэд Орхон аймгийн төв талбайдаа ийнхүү нэгдэж, нийт гурав хоног гарын үсэг цуглуулах юм байна. Иргэдийн тооцоолж байгаагаар 10 мянга гаруй гарын үсэг цуглуулах аж.