Намын зүгээс нэр холбогдсон гишүүддээ хугацаатай шаардлага өгсөн. Хууль хяналтын байгууллагаар гэм буруугүй эсэхээ тогтоолгох боломжийг нь өгсөн. Хэрэв хууль зөрчсөн байвал дараагийн шатны арга хэмжээгээ авна.
Давуу байдлаа урвуулан ашигласан нь тогтоогвол намын зүгээс улстөрийн хариуцлага хүлээлгэнэ.
– Нэр холбогдоод байгаа зарим нэг гишүүдийн маань талаарх мэдээлэл үндэслэлтэй эсэх дээр нэлээд яригдаж байна. Зарим нэг УИХ-ын гишүүд маань бүрэн эрхээсээ түдгэлзээд шалгуулахаар хандаж байна.
– Хөгжлийн банктай холбоотой гэх гишүүдээс Намын ХЕХ-ноос тайлбар авсан. Хэвлэлд өгсөн тайлбараа хэлсэн. Тиймээс энэ тайлбараа үнэн эсэхийг тогтоолгохын тулд хуулийн байгууллагад ханд гэдэг шаардлагыг тавьсан.
-Өнгөрсөн долоо хоногт олон залуучууд жагсаал цуглааныг зохион байгууллаа. Энэ жагсаалын цаана нийгэмд тэгш боломжийг олгооч, цөөнх нь давуу байдал эдэлдэг байдлыг таслан зогсоогооч гэдэг зүйл маш яригдлаа.
Энэ нь МАН-ын зорилготой яв цав нийцсэн учраас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шаардлагыг хүлээн авч, хариуг нь өгсөн. Урьд өмнө нь төр засаг ийм хурдтай алхам хийж байсан тохиолдол байхгүй.
– УИХ-ын гишүүн Г.Амартүвшин бүрэн эрхээсээ түдгэлзсэн асуудлаар зарим хуульчид боломжгүй гэж ярьж байна. Яг энэ асуудлаар МАН-ын бүлэг дээр яригдаагүй байна.
– Хэмнэлтийг бичиг цаас, машин унаа гэж ярихаасаа илүү нийгэмд хэрэгцээтэй хөрөнгө оруулалт мөн эсэхийг тогтоож, олон нийтийн хүсээд байгаа хөрөнгө оруулалтыг хийх нь зөв. Жишээ нь Улаанбаатар хот, орон нутагт эрс тэс ялгаа бий.
Орон нутагт сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ тодорхой хэмжээнд хангагдаад явж байгаа бол хүн амын төвлөрөл ихтэй нийслэлд сургууль, цэцэрлэг, эмнэлгийн хэрэгцээ илүү байна.