УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нүүр хуудсаараа дамжуулан бүрэн эрхээсээ түдгэлзэх санал гаргалаа.
Түүнийг 2019-2020 онд Хөгжлийн банкны захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллах хугацаанд олгосон, 22 тэрбум төгрөгийн зээл чанаргүй ангилалд багтсан. Энэ нь өмнөх захирлуудын гарын үсэг зурж олгосон, чанаргүй зээлийн нийт дүнгээс бага боловч түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, ойр дотнын хүмүүстээ зээл олгосон байж болзошгүй гэх мэдээлэл гарсан юм.
Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн асан Д.Гантулга лайв хийж байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүн Г.Амартүвшин зориуд олон нийтийг төөрөгдөлд оруулах зорилгоор өөрийгөө түдгэлзүүлье гэх хүсэлт тавьж, шударга хүний дүрд тоглож байна. Үгүй бол хуулиа мэдэхгүй байна. Энэ түдгэлзэх хүсэлтийг хэлэлцэх ямар ч боломжгүй.
Би тухайн үед УИХ-ын гишүүнээс түдгэлзэх хүсэлтээ өгч байхад Ц.Нямдорж сайд “УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэн шалгах тухай асуудлыг өөрийнх нь хүсэлтээр хэлэлцэх боломжгүй. Нэг үгээр хэлбэл хуулийн мухардалд орлоо” гэж байсан. гэлээ.