Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон нэр бүхий гишүүдийг бүрэн эрхийг түтгэлзүүлэн шалгах асуудал яригдаад байгаа.
УЕП Б.Жаргалсайхан энэ долоо хоногт багтаж, нэр бүхий 12 УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг оруулж ирэхээр болжээ. Одоогоор УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Дамдинням, Б.Бямбацогт, Л.Энх-Амгалан , Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг түдгэлзүүлэх асуудал яригдаж байна.
Хуулиараа, санал орж ирснээс 24 цагийн дотор УИХ ээлжит бус хуралдаан зарлаж, хаалттай санал хураадаг.