“Guys” хамтлагийн дуучин, СТА М.Мягмар жагсаалын тухай “Twitter” хуудсандаа бичсэн байна. Тэрээр “Тайвнаар үзэл бодлоо илэрхийлж байхад нь амгалан тайван байдлыг нь алдагдуулсан, ардчилсан нийгэмд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь саад учруулсан гэх цагдаа нарт өөрт нь тооцдог хариуцлага, ёс зүй гэдэг юм байх ёстой биз дээ?Цагдаа нар хүн хохироочихоод яаж уучлал гуйдгийн?
Өндөр барилгад гал гарахад унтраачих олигтой галын машингүй байж аль хэдийн жагсаал цуглаан тарааж ус шүршдэг машин аваад далд хийцэн байдаг шүү онигооны хар бүгэснүүд юмаа…” хэмээн жиргэжээ.