“Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдыг бизнесийн салбарт азтай, одтойгоос гадна хүүхний тэнгэртэй эр гэдэг билээ. Түүний гэргийг А.Янжингаажид гэдэг. Тэрээр өөрөөсөө үе мултарсан сайхан бүсгүйг гэргийгээрээ сонгосон.
Хосууд хамтдаа амьдраад хэдийн 16 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд гурван хүү, нэг охинтой өнөр гэр бүл болж чадсан. Гэвч сүүлийн үед “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Тордайн Ганболд эхнэрээсээ салжээ гэх мэдээлэл цахим сайтуудаар цацагдах болсон.
Тэгвэл дээрх мэдээлэл үнэн бөгөөд одоогоор шүүхээр яваа аж. Түүнчлэн Тордайн Ганболдыг гэрлэлтийн гэрчилгээгээ ч устгуулж, эхнэрийнхээ барьж байсан 9911-тэй утасны дугаар, унаж байсан машиныг нь хүртэл хураагаад авчихсан гэх мэдээлэл олны ам дамжин яригдаж эхлээд байна. Түүнийг ийнхүү дөрвөн үрийг нь төрүүлсэн, өөрөөсөө 10 гаруй насаар дүү “хань” -иа гудамжинд юу ч үгүй хөөгөөд гаргасанд олон нийт ихэд бухимдаж байгаа аж.
Тэрээр өдгөө цахим орчинд өөрийгөө ганц бие хэмээн зарлаж “Хүн дурлахаар хамрын үзүүр улаадаг гэсэн үнэн үү! Эмчлэх үү байж байг уу! Гялс дм” хэмээн залуу охидыг ангуучилж байгаа аж.