Монгол Улсын Их Хурлын даргын Ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар сэтгүүлч, эрх зүйч Лувсандашийн Нинжжамц ажиллаж байгаа билээ. Л.Нинжжамц өмнө нь Монголын сонины холбооны гүйцэтгэх захирал, Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн ерөнхий захирал зэрэг албан тушаал хашиж байсан юм. Тэгвэл тэрээр төрийн ордоны гуанзны талаар өөрийн байр сууриа илэрхийлжээ. Тэрээр “Өнөөдөр 4-р сарын 1. Инээдмийн баярын өдөр.
Далимдуулаад, шулуухан нэг юм хэлэхэд Төрийн ордоны гуанз ХООЛНЫ АМТ ЧАНАРАА сайжруулж, хоолны НЭР ТӨРЛӨӨ нэмээч ээ.
Намайг 2008-2010 онд ажилладаг байхад хоол нь, амт нь, заал нь, аяга таваг, халбага сэрээ, ширээний бүтээлэг нь ийм байсан. 15 жилийн дараа амтгүй хоол яг хэвээрээ. Туул эгч ээ! Гүй одоо захын гуанзнаас л дор амттай байна. Ийм үнэ төлөөд бага ч гэсэн аятайхан хоол идмээр байна. Ордонд ажилладаг хүмүүс хэнээсээ айгаад байдаг юм хоолныхоо тухай дуугардаггүй. Хоолны тухай ярьвал ажилгүй болчихно ч гэх шиг. Мань мэт дандаа гэрээсээ хоол зөөх боломж алга байна.
Насаараа ордонд ажиллахгүй ч гэсэн байгаа цаг үедээ хоол шиг хоол идмээр байна аа. Ядаж байхад суудаг өрөөний хажууд гуанз нь байдаг болохоор мэдээд байх юм л даа. Хурал, зөвлөгөөн зохион байгуулахад өгч байгаа цай, кофе, буфет хоол тэнгэрт хадсан үнэтэй. Бусад албан байгууллагууд ажиллагсаддаа Төрийн ордонд зарж байгаа 2-р хоолны үнээр СЕТ хоол өгдөг шүү дээ.
Төрийн ордоны захиргаа энд ажиллаж байгаа 1000 гаран хүнээс хоолны амт, үнийн судалгаа аваач ээ. Тендер зарлаж сүлжээ хоолны брэнд газруудыг оруулаач ээ. Үнэ нь хамаагүй хямд байгаа. Ширээний бүтээлгээ солиосой. Аяга, таваг, халбага, сэрээгээ ариутгадаг зориулалтын шүүгээ саваа тавиасай.
Энэ постны дор бодит шүүмж бичихийг зөвшөөрөв холбогдох хүмүүс нь олж үзэг гээд. Төрийн ордоны хоолны асуудал мэддэг хүн болон хариуцсан газар, хэлтсийг хартал шэйр хийж өгөөрэй. Ирэх 7 хоногоос ордонд ажилладаг ажилтнуудыг уриалж, гарын үсэг цуглуулж, ХООЛ УНД мэддэг газарт нь шаардлага хүргүүлэх болно. Нэгдэх хүмүүс чаатаар бичээрэй. Уурладаггүй өдөр юм гэсэн. Үнэн үг хэлсэн хүнд …… өшөөтэй гэж” гэжээ.