“Хар сувдны нууц” уран сайхны киноны “Үнэг Цоомоо” дүрээрээ олонд танигдсан жүжигчин, загвар өмсөгч М.Намуунцэцэг. Тэрбээр “Хар сувдны нууц 1,2” , “Бүхнээс дээгүүр” , “Нийслэл хүүхэн” , “Солонгос драма Монголд” зэрэг кинонд тоглосон залуу уран бүтээлч билээ.
Анх “Хар сувдны нууц” кинонд тоглохдоо “F” Студийн Амри гэх залуу над руу “ шалгаруулалтад ирээд ороод өгөөч” гэж ярьсан. Тухайн үедээ моделиор ажиллаж байсан болохоор сурталчилгааны зураг авалт байх гэж бодоод очсон.
Тэнд маш олон жүжигчид сууж байхад нь их гайхсан. Тэгээд продюсер С.Насанжаргал эгч намайг хараад дүрд нь тохирох юм байна гээд шууд зохиол өгөөд кинонд тоглохоор болсон. Бүх юм их хурдан болж өнгөрсөн. Зураг авалт Вьетнамд болно гээд маш хурдан Виетнам руу явахаар болсон. Би бүр шоконд орсон. Вьетнамд очоод зураг авалтандаа орж эхлэхдээ л юу болоод байгааг ойлгосон доо. (инээв) Тэр үед кинонд тоглож үзэхийг их хүсдэг байсан болохоор надад үнэхээр гоё байсан.
– Мэдээж анх кинонд тоглох хэцүү байсан. Яах бол гэж их айж сандардаг юм билээ. Гэхдээ дуртай улс руугаа явж гоё хамт олонтой, гоё дүрд тоглосондоо би их азтай. Мэргэжлийнх биш байсан учраас бүгд надад их тусалдаг. Орой бүр туслах найруулагч Р.Эрхэмбүрэн ахтайгаа зохиол дээрээ уншлага хийж, бага багаар дүрээ судалж ойлгож эхэлсэн.
Анх удаа кинонд дүр бүтээж байсан болохоор алдаа дутагдалтай зүйл зөндөө байсан ч сайн хамт олны хүчээр киногоо шантралгүй амжилттай дуусгасан. Тэр ч утгаараа миний хамгийн хайртай дүр минь. Миний хувьд мэргэжлийн бус байсан учир жүжиглэж чадахгүй киног нь муухай болгочих вий гэхээс айдаг байсан” хэмээн нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагандаа дурджээ. Тэрээр порно кинонд тоглох санал ирвэл тоглохгүй тухайгаа мөн хэлжээ. Түүнд гаднах үзэмж чухал ч гэсэн хувийн зан чанар их чухал санагддаг. Одоо зарим залуучууд маань хэтэрхий их хов базаж хүн муулж ярьдаг болцон энэ нь зүгээр энгийн яриа хийж байгаа юм шиг би хувьдаа сонсоод сонсоод ёстой таалагддаггүй эрэгтэй хүнй өөртөө арчаатай байгаад үорилготой хаана юу ярихаа мэддэг. Намбатай эрэгтэй хүн л сайхан харагддаж таалагддаг гэнэ лээ.
Мөн “-Би маш их зүйл мөрөөдөх дуртай. Одоогоор ойрын зорилго маань гэвэл сайн суралцах хүсэлтэй байна. Жүжиглэх ур чадвараа, мөн гадаад хэлээ сайжруулах тал дээр түлхүү төвлөрч байгаа. Хүсч байгаа болон ирээдүйд хийнэ гэсэн төлөвлөгөө маань хүүхдийн асрамжийн газар гэх мэт бодсон санасан зүйл зөндөө бий. Санаж явахад санаа бүтнэ гэдэг шүү дээ” хэмээн өөрийнхөө ирээдүйн зорилго мөрөөдлийнхөө талаар хуваалцжээ.