УИХ-ын гишүүн Н.Учрал: НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа иргэд маш олон байна
УИХ-ын гишүүн Н.Учрал У.Хүрэлсүх та энэ улсын ‘ААВ’ байхад бүрнээ нийцнэ хэмээн хэлээд нэг хэсэгтээ олны хэл амны бай болсон.
Тэрбээр “Сэхээний орон дээр өглөөний нарыг харах бүрдээ баярлаж суусан надад урмын үг дэвсэж, “түмэн олны төлөө зүтгэх гал эрмэлзэл залуу насны эрч хүчээрээ босоод ирээрэй миний дүү, төрийн сүлд өршөөх болно” хэмээн итгэл өгч зориг хайрласан эрхэм ах танд талархаж байна. Ганцхан олдох амьдралд аваад явж чадахгүйгээс хойш алт эрдэнэст шунаснаас аваал гэргийдээ алдрай үрсдээ аав, ээждээ ахан дүүсдээ, анд нөхдөдөө сэтгэлээ цэлийтэл нь дэлгэж, зүрхэндээ хайраар дүүрэн орших нь үнэ цэнэ юм байна. Би зовлонгоос жаргалыг хайж олсон.
Жаргаж явахдаа хүн жаргалаа анзаардаггүй юм байна лээ. Зовлонгоос олдсон жаргалаа дахин алдахгүйн тулд амьдралын мөн чанарыг ухаардаг, ертөнцийн үнэнээс хэнбугай ч хол зөрөхгүй. Бусдын зо.влонг ойлгодог, ард олныхоо амьдрал дундаас төрсөн Ухнаагийн Хүрэлсүх та энэ улсын аав байхад бүрнээ нийцнэ. Ард иргэдийг ялгадаггүй, ачлал хайраа тэгш хүртээдэг эрхэм чанар түүнд бий. Монгол ахан дүүсээ МАН-аас нэр дэвшигч, Нийгмийн Ардчилал залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг дэмжиж, Монгол төрийн тэргүүнээр сонгохыг ард иргэд та бүхэндээ уриалж байна” гэв.
Харин тэрээр дахин нэг сенсаци тарьж олны дургүйцэлийг ихэд хүргэв. Тэрээр “НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч байгаа иргэд маш олон байна” хэмээн хэлэв. МАН-ын залуучуудын байгууллагын ерөнхийлөгч бөгөөд УИХ-ын гишүүн Учрал ингэж ярьж байна. Бага орлоготой иргэд, тэтгэврийнхэн улиралдаа НӨАТ-ын буцаан олголт гэж 10, 20 мянган төгрөг л авч байгаа байх. Тэгээд энэ 10, 20 мянгаараа амьдралаа залгуулдаг маш олон хүн байна гэнэ. Нэг айл амьдрал залгуулахад сард наад зах нь 1 сая төгрөг хэрэгтэй, 1 саяын буцаан олголт авахын тулд сард 50, улиралд 150 саяын худалдан авалт хийх хэрэгтэй болно. Ингэж худлаа попорч болохгүй л баймаар.
Захын худалдааны төвөөр ороод харахад өргөн хэрэглээний барааны үнэ хэд дахин нэмэгдсэн, иргэдийн орлого буурсныг харж болохоор. Н.Учрал гишүүний хэлснээр ард түмэн хэцүү амьдарч байгаа бөгөөд НӨАТ-ын буцаан олголтоор л гол зогоож байгаа гэх. Ийн тэдэнтэй зэрэгцэн УИХ-ын дарга Г.Зандашатар ард түмнээ хэмнэлтийн горимд шилжихийг ч үүрэгдээд байгаа юм.