Жүдо бөхөөс зодог тайлан холимог тулааны спортоор хичээллэхээр АНУ-ыг зорьсон Хөдөлмөрийн баатар, МУГТ М.Уранцэцэг бэлтгэлдээ оржээ. Тэрээр UFC-тэй гэрээ байгуулсан Монголын анхны тулаанч Д.Батгэрэлийн хичээллэдэг “JacksonWink MMA” клубт бэлтгэлээ хийж байгаа аж.
Жүдо бөхөөр дэлхийд алдаршсан Монгол тулаанчтай болж байгаад “JacksonWink MMA” клубийн дасгалжуулагч Грег Жексон баяртай буйгаа илэрхийлсэн байна. М.Уранцэцэг тус клубт таван сарын турш бэлтгэл хийх ба StrawWeight буюу -52 кг жинд тулалдах аж.
Тэрээр: МУГТ М.Уранцэцэгийн талаар өөрийн сошиал хуудсандаа:
What an honor to have this Mongolian Combat Legend and her Team @jacksonwink_mma …. @urnaamunkhbat is the 1st Mongolian Female to win an Olympic Bronze Medal in Judo… She is also multiple times Judo World Champion, 3x Asian Judo Champion, 7x Judo Grand Slam Gold Medalist, 5x IJF Gold Medalist, 2x Sambo World Champion… and it goes on and on… Her accomplishments in International competition are truly astonishing… She is now transitioning to MMA and will be staying with us for… хэмээжээ