UBS телевизийн үндэсний контент MY VOICE шоу амжилттай болж өндөрлөлөө. Цар тахлын хүндхэн цаг үеийг сөрөн, үзэгчиддээ соён гэгээрлийн шинэлэг контент хүргэлээ. Он дамжин зохион байгуулагдсан MY VOICE шоуны Үндэсний Ялагчаар Ганбатын ТЭМҮҮЖИН хэмээх урлагт өөрийгөө бүрэн зориулсан, хүчирхэг дуу хоолойтой бүтээлч залуу тодорчээ.
Шоуны ялагчийн авьяас билгийг үндэсний бүтээн байгуулагч ISOHAUS -ын хамт олон 100.000.000 үнэ бүхий хаусаар мялаасан аж. Монголын үзэгч олны хайр талархлыг хүлээсэн уран бүтээлч болоорой.