Өнөөдөр /2022.03.14/ Орос, Украины “энхийн хэлэлцээ” болно гэж Олон улсын хэвлэлүүд мэдээлж эхлээд байна. Энэ талаар Ерөнхийлөгч В.Зеленскийн Тамгын газрын орлогч дарга И.Жовка ВВС-д өгсөн ярилцлагадаа, “Москвагийн байр суурь өмнөхөөсөө илүү бүтээлч болсон гэж үзэж байна. Учир нь Украиныг бууж өгөхийг гуйхын оронд тэд одоо бүтээлч хэлэлцээг эхлүүлж байх шиг байна” гэжээ.
Мөн Украины хэлэлцээний төлөөлөгч М.Подоляк твиттер хуудастаа, “Хэлэлцээний дөрөв дахь үе шатаар гал зогсоох, Оросын цэргийг гаргах, Украины аюулгүй байдлын баталгаа зэрэгт голлон анхаарна” гэж мэдэгдлээ. Мөн “Москва эхлээд гал зогсоохыг нэн даруй зөвшөөрөх хүртэл Оростой ирээдүйн харилцааны хэлбэрийг хэлэлцэхээс татгалзах болно” гэж Украины байр суурийг М.Подоляк давтан хэлжээ.
Эх сурвалж: CNN