Украины хил хамгаалагчид болон эрх баригчид Беларусийн зүгээс Украин руу довтолж болзошгүй гэж үзэх үндэслэл байна гэж мэдээлжээ. Украины Соёл, мэдээллийн бодлогын яамны дэргэдэх Стратегийн харилцааны төв Украин дахь Оросын армийн цэргийн ажиллагаанд ойрын хугацаанд Беларусийн арми нэгдэж магадгүй гэв.
“Урьдчилсан мэдээллээр Беларусийн цэргүүд гуравдугаар сарын 11-ний 21:00 цагт халдлагад /Одоо Украины Киев хотод 12-ны 08 цаг өнгөрч байна/ нэгдэх магадлалтай” гэж тус төвийн мэдэгдэлд дурджээ. Оросын хоёр довтолгооны нисэх онгоц эхлээд Украины нутаг дэвсгэрийг бөмбөгдөж, дараа нь Беларусь руу цохилт өгсөн гэж Украины хилчид мэдээлсэн байна.
Эх сурвалж: ВВС