Цахим орчинд тун идэвхтэй байдаг хөтлөгч Д.Одзаяа хадам аавдаа гэнэтийн бэлэг барьжээ. Тэр тухайгаа “Хайртай хадам аав ээждээ сюрприз барих гээд гадаа нь хүлээж байнаа хоёр Заяа нь. OMG яаж баярлах болоо гэхээс бүр догдлоод байнаа хэхэ. Боломж нь л олдвол хайртай аав ээжийгээ их бага гэлтгүй баярлуулж байгaaрай найзууд минь” гэв.
Тэгвэл дуучин Заяа өөрийн цахим хуудаснаа “Хүний дайтай хүн болгож хэнээс ч дутахгүй өсгөж хүмүүжүүлсэн аав ээж хоёр минь билээ. Аавынхаа хөлгийг хоёр Заяа нь шинэчлэн сайхан улаан хөлөгтэй болгоод авлаа маш их баяртай байна аавын хүү баярлаад аав минь баярлаад бэр нь бахархаад сайхан өдөр байлаа.
Өнөөдөр хаврын дунд сарын Шинийн 8н Балжиннямтай сайхан өдөр давхцаад цаанаа л гайхалтай байлаа. Аав ээж хоёр минь эрүүл саруул байж хамгийн сайн сайхан бүхнийг хүүхдүүдээс нь хүсэе” гэжээ. Хосууд өмнө нь 12 жилийнхээ ойн баяраар ээж аавдаа машин байр авч өгч байсан билээ.