“Үргээлэг-1, 2”, “Бодлын хулгайч” киногоор олонд танигдсан жүжигчин Ж.Баясгалан авто ослын улмаас хоёр жил гаруй хугацаанд суумгай болон амьдралын төлөө, хөл дээрээ босохын төлөө тэмцэж байна.
Тэгвэл тэрбээр өвчнөө ялан дийлж зогсож чаддаг болсон талаараа цахим хуудастаа бичжээ. Энэ талаараа “Удаан хүлээсэн зураг. Хүү том болжээ. Энэ удаа дэмжлэгтэй зогссон ч ирээдүйд ганцаараа зогсоно оо” гэсэн байна.