Хятадууд Эрээний боомтыг хааж, манай наймаачид барааны хомсдолд орж, үгээ хэлж үсээ зулгааж байх шиг байна. Гэтэл ямар ч муу юманд сайн тал байдаг аж.
Урд хил хаагдсанаар Монголд нэг салбар үсрэнгүй хөгжиж байна! Манай иргэд дэлгүүр, гудамжны худалдааны лангуун дээр Монгол үйлдвэрийн оймснууд дүүрэн байгааг анзаарсан байх.
Тэгвэл Эрээний хил хаагдсанаар Монголын үндэсний оймс үйлдвэрлэл жинхэнэ утгаараа сэргэж байгаа юм байна. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, ажилчдынхаа тоог нэмээд эхэлжээ. Манай оймсны үйлдвэрийн үндсэн түүхий эд нь хонь, тэмээний ноос учир түүхий эдийн дутагдалд орно гэсэн асуудал байхгүй аж.
Манай үйлдвэрлэгчид хэлж байна. Хятадын оймсонд Монголын хил үүрд хаалттай баймаар байна гэж. Хэрэв Монголын оймс үйлдвэрлэгчид дотоодын хэрэгцээгээ бүрэн хангадаг болбол маш их ашиг олж, жинхэнэ капиталист хөрөнгөтөн, үйлдвэрийн эзэд төрөн гарахад бэлэн болжээ. Юун тэр Кола савлаж зардаг 3 үсэгтэй олигархууд. Тэд жижиг гарын наймаачид болно.
Юун тэр Эрээний хил хаахаар архиа хийж чаддаггүй компани. Юун тэр, харийн хоолны сүлжээ ажиллуулдаг 5 уултай компани. Оймс үйлдвэрлэгчид бүрэн хүчээрээ ажиллахад тэр этгээдүүд жижигдэхээр жинхэнэ баялаг бүтээгч хөрөнгөтнүүд төрөн гарна. Тэд цаашдаа үйлдвэрлэлээ өргөжүүлж олон улсад ч гарах боломжтой болжээ. Үндэсний үйлдвэрлэл бол Монголын хөгжлийн цорын ганц зөв зам гэдгийг Mонголчууд ч, төр нь ч хүлээн зөвшөөрөх цаг болсон.
Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байна
Sain bna neg mongol ch gesen mungutei bolog dee saihan bna shuu uraa
Овоо доо болж дээ
үнэ энэ маш чухал шүү тэнгэрт хадсан үнэтэй бол нэмэргүй тэрний оронд боломжийн үнэтэй борлуулалт сайтай л байхад томроод л явна шдээ амжилт
Эрээний хил үүрд хаагдаасай. Монголчууд өөрсдөө үйлдвэрлэгчид болбол ямар сайхан бэ?
Хил хаагдсан ч бай, нээгдсэн ч бай олон монголчууд Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хүсэл, эрмэлзлэл, сэтгэлтэй байдаг шүү. Гэтэл манай үйлдвэрийн оймснууд 1. Үнэтэй 2. Бөөсөрдөг, өнгөө алддаг 3. Нейлоны орц ихтэй 4. Хурууны хэсэгтээ маш зузаан оёдолтой байдгаас хуруун дээр дарж холгодог. Эдгээрийг аль болох залруулаад үйлдвэрлэвэл манай үйлдвэрийн оймс боломжийн байна байхаа. Нэр төрлийн хувьд олон болсон байна лээ. Оймс үйлдвэрлэгчиддээ амжилт хүсье!
хамаагүй гоё оймс бнаа