Taйвaны aлдaрт жүжигчин Чэн Мейфэн нь өдгөө 63 нaстaй бөгөөд тэрбээр өөрийн хэрхэн 30 настай эмэгтэйгээс дутахгүй залуухан xaрaгддaг нууцaacаа дэлгэжээ. 1975 oнд буюу 40-өөд жилийн өмнө 19 насандаа хатагтай Чэн нь гоо хатан гэх миссийн шагналыг хүртсэнээсээ хойш эрүүл зөв хооллолтын хэв маяг, биеийн идэвхтэй хөдөлгөөнөө нэг ч өдөр алгасалгүй хийж ирсэн гэнэ. Өглөө бүр цагаан гаатай шөл уун, иога хийж, амттанд дуриан жимсний мөхөөлдөс сонгон иддэг аж.
Цагаан гаатай шөл уух нь түүний нүүрний арьсыг чанга, эрүүл байлгахад тусалдаг бол иога хийснээр биеийн галбир, төгс байдлаа хадгалж үлдэж чаддаг гэжээ. Мөн чинжүү, сармис, булцуут байцаа зэрэг хүнсний ногоонуудыг халуун усанд хандлан ихэвчлэн иддэг бөгөөд үүнийхээ дараа хоолоо шингээхийн тулд сайн алхдаг байна. Харин спортоор хичээллэх, спортын заал явах дургүй гэсэн юм. Үүний оронд гэртээ байхдаа ч өдөр болгон өндөр өсгийт өмсдөг ба энэ нь дасгал хийснээс ялгаагүй их калор шатаалгаж байдаг гэнэ.
Тэрбээр залуу, эрүүл чийрэг харагдах хүн өөртөө хайртай, арчаатай байвал их амархан хэмээн хэлсэн байна.
Эх сурвалж: Erennews.mn