TВ-9 телевизийн хувьд хэдэн сайн спортын хөтлөгч нарыг гаргаж ирсэн гэдгээрээ алдартай. Тэдгээр хөтлөгч нарыг ТВ-9 телевизийн спортын албаны дарга Гандөш олж ирсэн гэдэг юм билээ.
Намбарын Энхбаярын хамаатан гэдгээрээ ТВ-9 телевизэд нэлээдгүй эрх мэдэлтэй Гандөш бөхийн барилдаан, морины уралдаанаас гадна олон улсын уралдаан тэмцээнийг энд тэндээс арга эвийг олоод гаргачихдаг байжээ.
Энэ утгаараа ТВ-9 телевизийг спортын суваг гэсэн ойлголт олон нийтэд байдаг юм. Албаны дарга Гандөш Хөлбөмбөгийн гэх Балжинням, Жүдогийн Шижирбат, Морины гэх Оюунбаатар, Үндэсний бөхийн тайлбарлагч Батнасан гэдгийг олж ирсэн гэдгээрээ алдартай.
Үүнийгээ хошин маягаар ч юм уу, үнэхээр гэдэг нь эргэлзээтэйгээр ярьсан нь онигоо шахам болжээ.
Тэрээр “Морь тайлбарлагч Оюунбаатарыг Эмээлт хавиар эргэлддэг малын хулгайч байхад олж ирсэн юм. Юуны сургууль соёл байх вэ.
Тэр Балжиннямыг Хархорин зах дээр архи уусан нөхөр байхад олж ирсэн. Шижрээ бацааныг гудамжинд шаариг тоглуулдаг телевизийн босго алхуулсан юм.
Батнасанг бас ажил төрөлгүй явахад олж авч Алтан гадаст тайлбарлагч болгосон” хэмээн ярьжээ.
Ямартаа ч өнөө цагийн авьяаслаг тайлбарлагч нарыг Гандөш олж ирсэн гэдгийг ТВ-9 телевизийн сэтгүүлчид ярьдаг бөгөөд дээрх нөхдүүд ч үгүйсгэдэггүй байна. Өөрийн дур сонирхол ажлын байраа олно гэдэг гайхамшигтай юм.