Дуучин Баясгалан саяхан 40 насны төрсөн өдрөө тэмдэглэсэн. СУИС-ийн оюутны ширээнээс С.Жавхлантай хамт дуулсан ганц дуугаараа од болсон С.Баясгалан 30 хүртлээ идэвхтэй уран бүтээл хийсэн. Хүмүүсийн сэтгэлд 20-30 жил хоногшин хадагдах хэдэн сайн дууг дуулж үлдээсэн юм. Харин 30 насандаа сумогоос зодог тайлж ирсэн бөх Кёкүшюзантай амьдарснаар урлагийн карьераа орхисон билээ.
Гэрийн сайн эзэгтэй, дуучдын дэргэд баян нөхөртэй. Гэхдээ баян хүнийг балаг тойрохгүй гэж, үе үе Кёкүшюзан томоохон мөнгө, залилангийн хэрэгт нэр холбогддог. 32 тэрбум төгрөгийн асуудлаар АТГ-т хэсэг асуугдаж ээрэгдсэн ч, одоо бурхны авралаар намжиж байгаа бололтой.
МУГЖ Т.Баясгалан, Монгол Япон дамнан сүртэй хурим хийсэн албан ёсны гэр бүл, хоёр хүүхдийн эцэгтэй амьдарсан. Тэд дахиад хоёр хүүхэдтэй болсон. Хайртай бол хартай гэгчээр хань нөхрөө хардахын зовлонг Т.Баясгалан ч үздэг бололтой.
Урлаг соёл, улс төрийнхний оролцсон хүлээн авалтан дээр Т.Баясгалан нөхөртэйгөө хамт очсон байжээ. Хүлээн авалтын үеэр Кёкүшюзан Батбаяр Топ модель Э.Одгэрэлтэй эелдгээр мэндлээд, хэсэгхэн зуур яриа өрнүүлэхэд дуучин Т.Баясгалан зан ааш нь илт хуйсганаж, нөхрөө хардаж аашилсан тухай ховын үг гарчээ. МУГЖ бүсгүй эргэн тойрондоо байгаа зочдыг ч анзаарах сөхөөгүй болтлоо ааш зан нь хувирч, нөхрөө загнасаар хүлээн авалтыг орхин гарсан байна. Т.Баясгалан өмнө нь нөхрөө залуу дуучин Жимсээтэй хардаж алгадсан тухай хэвлэлээр бичиж байлаа. Баян нөхрөө ингэж хатуу гараар барихгүй бол “алдаж асгахад” ойрхон байдаг бололтой.