“Шинэ үе” продакшны захирал МУГЖ Н.Ариунболд хошин урлагийнхан дотроосоо хамгийн баян боссын тоонд орно. “Шинэ үе” продакшныг хамт үүсгэн байгуулж, тулгын гурван чулуу шиг байсан Амбий агсан, Хүрэлхүү хоёр хамтлагаа орхиж, Г.Ундармаа, Асий зэрэг жүжигчдээр Бооёо түшиг тулгуураа хийж өдий зэрэгт хүрсэн.
Нэг үе “Шинэ үе” хамтлагийг хал зовлон, харамсалтай явдал ээрч, Асий, Амбий тэргүүтэй жүжигчид таалал төгссөн. Мөн дөнгөж 30 нас хүрэх гэж явсан “Шинэ үе” хамтлагийн жүжигчин Т.Билгүүн өвөрмонголд тоглолтоор явж байгаад амь үрэгдсэн билээ.
Удалгүй Г.Ундармаа, Ганбаа, Сөрөлт, Отгоо нар хамтлагаа орхисон юм. Тус хамтлагийн Ц.Алдармаа, хамтлагийнхаа эгч Д.Оюунтуулыг буцалсан усаар шалзалж, урьдчилан хориход саатуулагдаж үзсэн.
Харин хамтлагийн ахлагч Бооёогийн ажил амьдрал үргэлж өөдөө дээшээ цэцэглэж байдаг. Бооёоогийн эхнэр Ганцэцэг ямар ч бизнесмэнүүдийн эхнэрээс илүү үнэтэй брэндийн хувцас өмсдөг. Саяхан Бооёогийн эхнэрийн төрсөн өдөр болж, нөхрөөсөө Английн Jimmy Choo брэндийн алтан шаргал өнгөтэй, урт түрийтэй хавар намрын гутал бэлгэнд авсан байна. Энэ тухайгаа Ганцэцэг бүсгүй “Ханьдаа баярлалаа. Анх хараад л дурласан өнгө, загварт. Сайхан цаг болохоор өмсье” хэмээн тайлбарлаж инстаграмдаа оруулжээ. Бооёогийн эхнэр Ганцэцэг хоёр хүүхэдтэй.
Бооёо өмнө нь эхнэр хүүхэдтэй байсныг монголчууд андахгүй. Эхнэр нь телевизийн нэгэн сувгийн захирал хүчирхэг бүсгүй. Тиймдээ ч Бооёогийн хүүхдийг ганцаараа өсгөж, аавынх нь гарыг харуулахааргүй чадалтай эмэгтэй. Бооёо “Танайд хоноё” нэвтрүүлэгт орохдоо өөрийгөө “Хоёр хүүхэдтэй” гэж танилцуулж, анхны амьдрал, анхны хүүхдийг нь мэдэх улс “Бооёо эр хүний шинжгүй, бүхэл бүтэн нэг хүүхдээ үгүйсгэлээ” хэмээн шүүмжлүүлж байлаа.