Сүүлийн үед Сүнээ гэх эмэгтэй УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэл.гийн да.рамт учруулсан гэж мэдэгдэж, METOO хөдөлгөөнийн сүржин эхлүүлсэн ч, улс төр орж, олны итгэлийг алдаж байна.
Гэхдээ манайд эмэгтэйчүүдэд үзүүлэх ажлын байрны, ахуйн хүрээний бэлгийн дарамт байсаар байгаа нь үнэн. “Тэр хүч.ин.гийн хэрэг гэдэг чинь бидний багад хонины бэлчээр дээр өдөр бүр гарч байсан хэрэг шүү дээ” гэж нэг Ардын уран зохиолч хэлж байсан болохоор хүч.ин.гийн хэргийг нуун дарагдуулах нь олон. Тэгээд ч хү.чи.нгийн хэрэг, бэлгийн хүч.ирхий.лэлд өртсөн эмэгтэйчүүдийг буруутгах хандлага нийгэмд бий. Тиймээс ажлын байрны хүч.ирх.ий.лэлд өртсөн эмэгтэйчүүд нуух нь цөөнгүй.
Манайд иймэрхүү төрлийн дуулиан үе үе гардаг ч тэгсхийгээд мартагдан замхардаг. Юутай ч 2015 оны 3 дугаар сарын эхээр тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д албан ёсны айлчлал хийсэн. Энэ үеэр дагалдаж явсан Төрийн сайд хүч.инг.ийн хэрэгт холбогдож, айлчлалын хүрээнд нам дараад өнгөрчээ.
Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан төрийн сайд онгоцны үйлчлэгч бүсгүйг буудалдаа “оролдож” байгаад нөхөрт нь баригдаж бөөн асуудал манджээ. Тэр үед МАН, АН хоёр хамтарч Засгийн газар байгуулан ажиллаж байсан. Тэр нөхөр МАН-аас томилогдсон “тохиолдол”-ын сайд. Төрийн айлчлалын үеэр се.кс скандал үүсгэсэн төрийн сайдынхаа нэр хүндийг аврахаар хэн хүнгүй хүчин зүтгэсний ачаар гайгүй салжээ.
Барилгын компанитай, намынхаа байрыг барьж явсан энэ эрхэм нэлээн хэдэн байр “зарлагадаж”, байж се.кс дуулианаа нам даржээ. Гэвч даравч далдайж, булавч бултайдаг хорвоо юм байна, түүний хэргийг мэдээлэлд ойр жиргээчид үе үе сөхөн сандаргадаг. Төрийн сайд байхдаа “се.кс”-ийн асуудалд холбогдсон улстөрчөөс сайдын суудал нүүр буруулж, албан тушаалын заяа хаясан гэлтэй намынхаа буянаар албан тушаалд очдог ч удалгүй “унадаг” болчихоод байна. Тиймээс “нөгөө асуудал”-аасаа болж нар өөд харж чадахгүй байгаа, зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин гэдэг энэ гэж Тусгаар тогтнолын ордноор ярьдаг аж.